Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, Арц богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17, 19-нд баруун аймгуудын нутгийн  зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 00:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 00:18 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 02:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 02:55 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан. Иргэн Б /35 настай, эрэгтэй/ баруун гарынхаа шуунд хутгалуулсан байсан тул ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 03:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  4 км зам туулан 03:35 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 04:10 цагт хүлээн авч тус аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 04:15 цагт гарч 55 км зам туулан 05:15 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 04:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 13 км зам туулан 04:19 цагт очиж 2 цаг 13 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Богд сумын Цэлгэр багийн “Гүний нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ тус сумын харьяат иргэн О /70 настай, эрэгтэй/ нь хүү Г-гийн хамт автомашинаар зорчиж яваад 12.13-ны өдрийн 20:00 цагт хоорондоо муудалцсаны улмаас автомашинаас бууж явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.14-ний өдрийн 02:30 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 11 иргэн, 2 автомашинтай 03:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.14-ний өдрийн 11:50 цагаас тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч,  1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байх явцад тухайн иргэнийг тус сумын Луугар багийн “Элгэний хоолой” гэдэг газраас 13:51 цагт эсэн мэнд олсон тухай мэдээлсэн тул 15:45 цагт аймгийн Онцгой байдын газрын эрэн хайх бүлгийг Богд сумын төвөөс буцаасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top