Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 22-27 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус,  Хангайн нурууны өвөр хэсэг, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр 13-15 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 21, 22-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт 6 ширхэг хүнс, барааны лангуу шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 22:01 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “ШУТИС”-ийн 1 дүгээр байрны авто зогсоолд иргэн Н-ийн эзэмшлийн “Поло” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 08:14 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 08:23 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 08:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 08:24 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дугаар хороонд гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 12:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 12:56 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 7 км зам туулан 13:04 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг  12.18-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 8 км зам туулан 13:30 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 18:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 18:53 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг 12.18-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6.5 км зам туулан 13:21 цагт очиж, 18 минут ажиллаж, иргэн Я /55 настай, эмэгтэй/-ын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top