Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Увс  аймгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, Говь-Алтай, Баянхонгорын  өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр,Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон, Дарьгангын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн цас орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, 12-14 градус хүйтэн байна, оройдоо хүйтний эрч чангарна.

Төлөв байдал: 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 25-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с, 24-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км зам туулан 14:29 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 23:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  6 км зам туулан 23:37 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 08:20 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 08:37 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 14:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 14:36 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд иргэн Э-гийн эзэмшлийн “Клугер” загварын суудлын автомашин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 16:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 16:54 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны “Задгай” -д эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 19:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 20:05 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 05:35 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгэар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 05:44 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багийн “Цагаан толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 33 км-т/ тус сумын нутгаар цас орж, салхи 10-15 м/с хүрсний улмаас тус сумын харьяат иргэн Е-гийн хүү Ж /16 настай, эрэгтэй/ нь 12.20-ны өдрийн 16:00 цагийн орчимд мориор мал хариулж яваад малтайгаа уруудаж сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 4 хүн, нийт 11 хүн, 2 автомашинтай 12.20-ны өдрийн 23:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.21-ний өдрийн 02:00 цагт тус багийн “Зөөлөн” гэдэг газраас эсэн мэнд олсон .

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top