Хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

48397357_336098120323900_3865015652053942272_n.jpg

   Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2019 онд эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу  Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны  гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг эхлүүллээ.

  Тус  шалгалтыг ОБЕГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж, шалгалтад хамрагдсан байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан ажиллаж байна.

 Төлөвлөгөөт бус шалгалт нь хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгөх, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top