Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл 2015.01.08

Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн мэдээллийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

       Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 9 дүгээр гудамжийн 423Б тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.07-ны өдрийн 12:35 цагт Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр

       Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны зуслангийн задгайд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.07-ны өдрийн 15:34 цагт  Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

       Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 82 дугаар гудамжийн 1189тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.07-ны өдрийн 22:33 цагт Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

       Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 23 дугаар гудамжийн 940тоотод суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.08-ны өдрийн 00:17 цагт Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

Объектын гал түймрийн тухай мэдээлэл:

       Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн задгайд 2015.01.07-ны өдрийн 23:50 цагийн орчимд эзэн нь тодорхойгүй байшин шатсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч 2015.01.08-ны өдрийн 00:40 цагт мэдээлсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

       Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг “Ямаалдай” гэдэг газар малчин С-н 1 ямаа 2014.12.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2014.12.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм;

       Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Бага хааны-Өвөр” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2014.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2014.12.26-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм;

       Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Их булаг” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2014.12.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч Улсын МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2014.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм;

       Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг “Тугийн-Овоо” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2014.12.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2014.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм;

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож хорио цээрийн дэглэм;

       Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хусны халх” гэдэг газар иргэн Б-н хотонд 2014.12.30-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм;

       Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тус тус тогтоогдсон.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 5 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 7 тохиолдол үргэлжилж байна.

ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ

scroll to top