Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн бүсийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 26, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 25-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 24-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзад багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 07:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 75 км зам туулан 08:40 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн дөрвөн замын уулзварын зорчих хэсэгт иргэн Т-гийн эзэмшлийн “Тоёото-Пит” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 08:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5,5 км зам туулан 08:36 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 14:36 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 18:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 20 км зам туулан 18:45 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 5 дугаар хороо , “Гродок”-ын 4 замын уулзварт иргэн Л-ийн эзэмшлийн “Даяан” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 18:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 14 км зам туулан 18:48 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт иргэн Б-гийн эзэмшлийн “Хюандай-Старикс” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 01:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 01:46 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Завхан аймгийн Баянтэс сумын Хужир багийн “Өвөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 49 км-т, Ө-48069’00”, У-97006’00”/ 12.22-ны өдрийн 14:02 цагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 14:10 цагт ООГСХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн “Баруун сарвах” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 53 км-т/ тус сумын харьяат малчин О /24 настай, эрэгтэй/ 12.20-ны өдрийн 22:00 цагийн орчим малчин Х-гийнд /гэрээсээ зүүн зүгт 4 км-т/ очно гэж гэрээсээ морьтой гараад сураггүй болсон. 12.21-ний өдрийн 10:00 цагт унаж явсан морь нь малчин Г-гийн хотонд гүйж ирсэн тухай дуудлагыг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баттулга 12.22-ны өдрийн 20:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, сумын ЗДТГ-ын 5 хүн, орон нутгийн 7 иргэн, нийт 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, байрны 2 дугаар орцны хонгилийн давхарт гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 12:23-ны өдрийн 05:53 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 06:00 цагт очиж, иргэн Н /37 настай, эрэгтэй/, иргэн О /30 настай, эмэгтэй/-г гаргахгүй байсныг хаалгыг нь онгойлгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top