Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудын зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр,Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, салхи баруун хойноос 6-11 м/с, 17-19 градус хүйтэн байна. Цас орохгүй.

Төлөв байдал: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар 14-16 м/с , 25-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 24-өөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУБИС-ийн автобусны буудлын дэргэд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 10:14 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 10:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 10:30 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 11:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 11:07 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 13:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 13:36 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:35 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 20:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 20:42 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн “Toёото Рав-4” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 21:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5,5 км замыг туулан 21:28 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багт автомашин хашаа мөргөөд шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 00:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 00:44 цагт очиж, иргэн Г-гийн эзэмшлийн “Тоёота Эстима” загварын суудлын автомашин шатаж байсныг 06 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багийн “Дулааны цахилгаан станц”-ын хашаанд иргэн Г-гийн эзэмшлийн “Камаз Даевоо” загварын ачааны автомашины дугуй  шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 02:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 02:21 цагт очиж, 01 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Их цас /нойтон цас/: Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Балзангийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ автобус цасанд суугаад явах боломжгүй байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 2 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 4 хүн, 2 автомашинтай 27 км замыг туулан 16:35 цагт очиж, Баянтэс сумаас Тэс сумын чиглэлд зорчиж явсан “ДАЕВОО” загварын том оврын автобусанд зорчиж байсан 28 зорчигч /том хүн 25, хүүхэд 3/-ийг эсэн мэнд аварч ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой  багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 425 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ Булган голын ус хальж иргэн О-гийн гэрт орох гэж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 11:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн 14 алба хаагч, тус сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 25 хүн, нийт 39 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр 23 км замыг туулан 13:00 цагт очиж, 2 бүлэгт хуваагдан 140 метр урттай, 0,7 метр өндөртэй даланг босгон 10 өрхийн 61 иргэн, 1300 гаруй малыг аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top