Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

49044863_802752666732606_6120277887984599040_n.jpg

     Төв аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй болж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

 Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй болсноор Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах боломж бүрдэж байна.

 Мөн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top