Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, аймгийн зарим нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус,  Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цас орохгүй, салхи хойноос 4-9 м/с, хүйтэрч 21-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 27-нд Алтайн нурууны өвөр бэлээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 32-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 23:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 23:31 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Төмөр зам багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 07:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 07:50 цагт очиж, 36 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Хангайн зөрлөг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км/ иргэн Г-гийн эзэмшлийн “Волво” загварын ачааны автомашины чиргүүл дээр ачсан ачаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 08:25 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 26.5 км зам туулан 08:40 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 08:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 08:58 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 23:19 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.1 км зам туулан 23:23 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Шинэ-Амгалан” хотхоны хашаанд иргэн А-гийн эзэмшлийн “Истана” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:24-ний өдрийн 10:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 11:04 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багт байшингийн галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 14:05 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  5 км зам туулан 17:26 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 19:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9.5 км зам туулан 19:30 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 20:11 цагт хүлээн авч тус байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 20:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 20:19 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Монел”-ийн 32 дугаар гудамжинд тээврийн хэрэгслийн осол болж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 12:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б-гийн эзэмшлийн 1 зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн О-гийн эзэмшлийн 2 зорчигчтой “Приус-11” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Х /22 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул 12:49 цагт цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн ”Улаан жирэм” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км, Ө-45015/00//, У-106072/00/// 12.24-ний өдрийн 06:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс 08:10 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тухай газар нь 3 өрх айл нутагладаг бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн “Цагаан дэнж” гэдэг газар /сумын төвөөс  зүүн хойт зүгт 25 км-т/ тус багийн харьяат иргэн А / 24 настай, эрэгтэй/ нь 12.24-ний өдрийн 16:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 12 хүн, ар гэрийн 6 хүн, нийт 25 хүн, 3 автомашинтай 12.24-ний өдрийн 23:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.25-ны өдрийн 03:20 цагт тус багийн Хөх-Адар гэдэг газраас эсэн мэнд олсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top