Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь насыг авран хамгаалав

GJ1A2426-1024x683@2x.jpg

Монгол Улсын хэмжээнд он гарсаар 12 дугаар сарын 17-ны өдрийн  байдлаар  нийт 4367 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 206 хүн амь насаа алдаж, 67 хүн гэмтэж бэртэн, 1417 мянган толгой мал хорогдож, 81.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

    Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 4,12 хувира өссөн бол учирсан хохирлын хэмжээ 15,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

  Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 3-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 5-аар тус тус нэмэгджээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 37-оор буурч, аварсан эд хөрөнгө 20.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

2018 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

Мөн 2018 онд эрэн хайх, аврах ажиллагааны 398, тээврийн хэрэгслийн ослын 70, нийт 468 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2943 аврагч, 584 автомашин ажиллаж, 2977 хүнд анхны тусламж үзүүлэн, 435 хүний амь насыг аварсан.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89.3 хувь буюу 3903 нь гал түймэр, 4.57 хувь буюу 200 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 3.04 хувь буюу 133 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 2.26 хувь буюу 99 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 0.73 хувь буюу 32 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

   Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 68 хувь буюу 55.8 тэрбум төгрөг нь гал түймрийн улмаас, 29 хувь буюу 24 тэрбум төгрөг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас, 3 хувь буюу 2.1 тэрбум төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан байна.

Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн ослын шалтгаанаар нь авч үзвэл 52 хувь буюу 108 хүн усны ослын улмаас, 37 хувь буюу 77 хүн объектын гал түймрийн улмаас, 6 хувь буюу 12 хүн бичил уурхайн ослын улмаас, 4 хувь буюу 8 хүн аадар бороо, үерийн улмаас, 0.5 хувь буюу 1 хүн химийн ослын улмаас амь насаа алдсан байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top