Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос 5-10 м/c, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. Хүйтэрч 24-26 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29, 30-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 11:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:20 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн С /69 настай, эрэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/, Ү /5 настай, эрэгтэй/ нар нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 17:22 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан, 17:24 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд 10х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 19:26 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 19:45 цагт очиж, 25 минут унтраасан.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 19:51 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 19:58 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 9х19 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 21:19 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 23:14 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 23:23 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн ”Цагдуултай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 57 км-т, Ө-45069/00//, У-93000/00/// 12.26-ны өдрийн 05:54 цагт 4.72 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 06:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газарт айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top