Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, дадлага” олгох сургалтыг нийслэлийн зургаан дүүргийн 12 сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг хамруулан зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах танхимын болон дадлага сургалтыг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 10 дугаар сургууль, 32, 49 дүгээр цэцэрлэгийн 50 гаруй багш, ажилчдад хийж, сургагч багшийн гэрчилгээ олголоо.
Сургалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн багш ажилчид нь сурагч, хүүхдүүдийг аюулгүй амьдрах ухаанд сургах ажлыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.