Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

      Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр:  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 16-21 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 22-24 градус хүйтэн байна. 

    Төлөв: 28-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 29, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 

 2.Гал түймэр:

   ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт Тосон-Очирт хайрхан ОНӨААТҮГ-ын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,5 км зам туулан 14:17 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан. 

  Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсгийн “Төмөр зам”-ын 8 дугаар байрны гадна зогсоолд  Иргэн М-ын “Тоёото-Пит” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 08:11 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 08:18 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

   Нийслэлийн  Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 22 дугаар гудамжинд Иргэн З-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 17:13 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

  Бусад:Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант багийн “Бичигт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/  Гар Худгийн нүхэнд хүн осолдсон тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 19:10 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын  газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 100 км зам туулан 21:40 цагт очиж, 2,5 метрийн гүнтэй худагт унаж нас барсан Нарийнтээл сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 12.27-ны өдрийн 06:30 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
scroll to top