Албаны музейд 100 гаруй үзмэр дэлгэгдлээ

49326537_314950152451922_4410279643114897408_n.jpg

    Төв аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор Албаны түүхэн музейтэй боллоо.

      Музейд үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын танилцуулга, эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж, байгууллагын түүхэн гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын алдарын булан зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

  Албаны музейтэй болсноор Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе, үеийн удирдлага, алба хаагчдыг үйл хэргийг алдаршуулах, хойч залуу үедээ өвлүүлэх, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top