Алба хаагчдад төрийн дээд, одон медаль хүртээлээ

baterdene-ah.jpg

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.

 Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд гардуулсан юм.

  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Үндэсний аврах бригадын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Г.Бямбасүрэн,

 “Цэргийн гавьяаны одон”-оор, ХСИС-ийн Онцгой байдлын удирдлага стратегийн профессорын багын профессор, хурандаа Ц. Бямбарагчаа, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр,  Гал түймэртэй тэмцэх хэлтсийн төрийн ордны гал сөнөөгч, ахлах ахлагч  Ц. Отгонжаргал нарыг,

 “Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын Улсын нөөцийн, салбарын барааны хадгалалт, технологи, чанарын хяналт хариуцсан мэргэжилтэн, хошууч Д.Болдбат,

 “Цэргийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д. Бат-Эрдэнэ, Гамшиг судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч П. Батбаяр, НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Батдэлгэр, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Дэлгэр, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Нацагдорж, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч  Ц. Ганзориг, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Даваасүрэн, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Г.Эрдэнэбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн автын механик, ахмад Ж.Ганхуяг,Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н. Чойсүрэн, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Энхтөр, Сонгинорхайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Д.Гүнчин, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ч.Мөнхжаргал, Багануур Онцгой байдлын хэлтсийн механик-жолооч, ахлах ахлагч Ц.Гантулга, нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч С.Хүдэрчулуун, “ТЭЦ-3” ДЦС-ын Гэрээт галын хэсгийн дарга, байцаагч, хошууч Г.Эрдэнэболд, НОБГ-ын ахмад ажилтан Н.Хажидмаа, Үндэсний аврах бригадын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Ц. Эрдэнэбаатар,

“Шударга журам медаль”-аар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, дэслэгч Н. Наранзул, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Б.Баянмөнх, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Э.Мөнхжаргал,  Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б. Нямдаваа, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Хүрэлсүх, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Х. Эрдэнэбаатар, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч К. Нурлан, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д. Эрдэнэбат, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д. Ариунболд, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б. Батжаргал, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Батсүрэн, Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б. Энхбаяр, нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч М.Болдбаяр, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч А.Өнөржаргал, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагчБ.Сундуй, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105-ын ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Т.Нямбаатар, Давтан сургалт, сэргээн заслын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч, хошууч Д. Хонгор нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.            

 

 

                

 

scroll to top