Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн өмнөөс 4-9 м/с, 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулсаар, 6-нд баруун аймгуудын зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 3, 6-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт иргэн Б-гийн граж, “Соната-6” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 11:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 11:46 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Зайрмагтай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Л / 40 настай, эрэгтэй/ компанийн байрлалаас зүүн урд зүгт 2 км-т байдаг иргэн О-гийнхоос 12.28-ны өдрийн 19:00 цагт гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 20 хүн, 3 автомашин, “Самсунг” ХХК-ийн 5 ажилчин, ар гэрийн 4 хүн, нийт 30 хүн, 5 автомашинтайгаар 2018.12.30-ны өдрийн 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2019.01.01-ний өдрийн 15:00 цагт тус багийн “Зайрмагтай” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай тус сумын Засаг дарга 01.01-ний өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 9 давхар угсармал байрны 8 дугаар давхраас хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг 01.01-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус хорооны харьяат иргэн Ү /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэргэлсэн үедээ 8 давхрын тагтнааас олс ашиглан бууж байгаад гоо сайхны салоны 3 давхар барилгын дээвэр дээр унаж гэмтсэн байсан тул 13:53 цагт  эсэн мэнд буулгаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top