Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с, 16-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Алтай, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 07:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 07:16 цагт очиж, хана хэсгээрээ шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт иргэн Х-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 09:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 09:24 цагт очиж, автомашин бүрэн, 3х6 хэмжээний гражийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 15 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 12:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 12:56 цагт очиж, 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 14:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай, 3 км замыг туулан 14:51 цагт очиж, 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Багахангай дүүргийн 20 хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 15:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 15:48 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Н /37 настай, эмэгтэй/ өртөж нас барсныг гаргаж, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 20:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:18 цагт очиж, 3х3 хэмжээтэй амбаар, нүүрс шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Нутгийн удирлагын ордны урд талын замын зорчих хэсэгт иргэн С-ийн эзэмшлийн “Хилдэр” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ “Приус-30” загварын суудлын автомашиныг ар талаас нь мөргөж, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 23:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 23:06 цагт очиж, “Приус-30” загварын суудлын автомашины багажны хэсэг шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан. “Хилдэр” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /27 настай, эрэгтэй/, иргэн Б /27 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай, эрэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн, биеийн байдал хэвийн байна.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Уул хэсгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 21:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 21:45 цагт очиж, 9х5 метрийн хэмжээтэй байшингийн тааз хэсэг шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2019.01.01-ний өдрийн 03:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 04:05 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй агуулах шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Сайн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ аймгийн харьяат иргэн Т /27 настай, эрэгтэй/ 12.27-ны өдрийн 02:00 цагт малчин П-гийн гэрээс Улаанбаатар хот руу орох яаралтай ажилтай гэж гараад /архины хамааралтай бөгөөд тухайн үед эрүүл, явган явсан мэдээлэлтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.28-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, ар гэрийн 1 хүн, нийт 19 хүн, 3 автомашинтайгаар 12.31-ний өдөр сураггүй болсон газрын орчим 10 км-ын радиуст явганаар самналт хийж, УБТЗ-ын харьяа “33, 35 дугаар зөрлөг”, “7 өнгөрийн хонхор”, “Хаяа хушуу”, “Булан”, “Ам хаяа”, “Үзүүр хайрхан”, “Хар тойг” гэдэг газруудаар 300 км-т явганаар болон машинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцснөөр мөн өдрийн 16:40 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Зайрмагтай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Л / 40 настай, эрэгтэй/ компанийн байрлалаас зүүн урд зүгт 2 км-т байдаг иргэн О-гийнхоос 12.28-ны өдрийн 19:00 цагт гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 20 хүн, 3 автомашин, “Самсунг” ХХК-ийн 5 ажилчин, ар гэрийн 4 хүн, нийт 30 хүн, 5 автомашинтайгаар 2018.12.30-ны өдрийн 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2019.01.01-ний өдрийн 15:00 цагт тус багийн “Зайрмагтай” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай тус сумын Засаг дарга 01.01-ний өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР