Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим,  Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд говийн нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 1 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багт зочид буудлын нам даралтын уурын зуухны усны дулаалгын хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 09:54 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 10:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 10:49 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн ‘’Таван толгойн уурхайн 8 дугаар Ам’’ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ 60х40 метрийн хэмжээтэй сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, Тавантолгой ХХК-ийн Аврах ангийн 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 13:40 цагт очиж, 02:30 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Хөмсөг хад” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 14 км-т/ 4 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 13:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын харьяа Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14 км замыг туулан 13:47 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй/-ыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 13:56 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 14:02 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Шинэ-Алтай” захад иргэн Ц-гийн эзэмшлийн гутал засварын павилон шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 14:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан, 14:14 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 4х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 17:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 17:42 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Сайн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ аймгийн харьяат иргэн Т /27 настай, эрэгтэй/ 12.27-ны өдрийн 02:00 цагт малчин П-гийн гэрээс Улаанбаатар хот руу орох яаралтай ажилтай гэж гараад /архины хамааралтай бөгөөд тухайн үед эрүүл, явган явсан мэдээлэлтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.28-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 8 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 12.29-ний өдөр “Хар тойром, “Хадан хошуу” гэдэг газарт явганаар 8 км-т, “Үзүүрийн-Уул”-аас “Сайн-Ус”, Төмөр замын 33, 35 дугаар зөрлөгөөр автомашинаар 120 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:35 цагт зогсоосон. 12.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top