Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Алтайн нурууны өвөр хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 31-нд говийн нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 1 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15  дугаар хороонд “Копер” плазагийн цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 08:55 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 08:53 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 08:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай   7 км зам туулан 08:55 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд иргэн Ч-гийн эзэмшлийн ”Рэкстон-200” загварын суудлын автомашин  шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 11:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км  зам туулан 11:24 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21  дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 13:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км  зам туулан 14:04 цагт цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км  зам туулан 15:12 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 14  дүгээр хороонд байшингийн галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 15:10 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км  зам туулан 15:30 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн “Баян-Эрхт”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16.5 км-т/ иргэн И-гийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 15:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 16.5 км зам туулан 15:52 цагт очиж 9 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 19:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км  зам туулан 19:45 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт 13х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 19:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 19:46 цагт очиж 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 20:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 20:13 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ө /26 настай, эрэгтэй/, М / 24 настай, эрэгтэй/ нар толгой, нүүр, зүүн гарын бугуйн хэсгээр бага зэрэг түлэгдсэн тул ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 22:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 23:00 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багт 12х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 23:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 23:28 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Баян булаг” зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 03:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 27.5 км зам туулан 03:36 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 05:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км  зам туулан 05:16 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Орхонт багийн “Булгант” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 16 км-т/ тээврийн хэрэгслийн осол болж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 12.29-ний өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн С /36 настай, эрэгтэй/ нь нас барсан тул цогцсыг 03:25 цагт гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар хошуу” гэдэг газар иргэн Э-гийн эзэмшлийн 1 зорчигчтой “Ланд крузер-70” загварын суудлын автомашин Туул голын мөсөн дээгүүр зорчиж явах үед мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг 12.28-ны өдрийн  12:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 12:59 цагт уснаас татан гаргасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Нарийн бургастын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 6 км/ тус сумын төвөөс Улаантолгой багийн чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой иргэн Г-гийн эзэмшлийн “Пажеро” загварын автомашин Идэр голын мөсөн дээгүүр зорчиж явах үед мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг 12.28-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 14:15 цагт уснаас татан гаргасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top