Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд аймгуудын зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс 4-9 м/с, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Говь-Алтайн уулс, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас будрана. Салхи баруун хойноос 4-9 м/с. 19-21 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 5-6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн дэргэд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 14:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 14:43 цагт очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 14:52 цагт очиж, 00:18 цаг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 16:52 цагт очиж, 00:05 цаг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 17:17 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 17:25 цагт очиж, 00:25 цаг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт 10х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 23:23 цагт очиж, 00:08 цаг ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт тус аймгийн харьяат иргэн Б-гийн эзэмшлийн “Соната-7” загварын суудлын автомашин онхолдож, хамгаалалтын бетонон шон мөргөсний улмаас автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.02-ны өдрийн 18:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 албан хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 18:39 цагт очиж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэн Б /32 настай, эрэгтэй/, иргэн О /27 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн ”Хараат-Уулын хэц” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т, Ө-42042/00//, У-104046/00/// 01.02-ны өдрийн 11:12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 11:18 цагт утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Бусад: Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Нарийн-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ тус сумын харьяат Б-гийн эзэмшлийн “Микро” загварын бага оврын автобус /5 зорчигчтой/ цасанд сууж, зай хураагуур нь ажиллахгүй болсон тухай дуудлагыг 01.02-ны 08:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 09:25 цагт очиж, цаснаас автомашиныг татан гаргаж, Тэс сумын төвд хүргэсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР