Шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавьж ажиллах заалтыг тусгасан байдаг. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг батлуулсан. Журам батлагдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэх эрх зүйн боломж бүрдэж, гамшгийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлсноор гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг сайжруулах нөхцөл бий болсон юм.