Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн 4 дүгээр сургуулийн ард “Задгай”-д 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 07:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 07:44 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 18:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 18:54 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Тоёота Кролла” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 00:10 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сум (Сүмбэр)-ын 4 дүгээр багт 4х5 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 01:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 01:56 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хонхор буудал” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ тус аймгийн харьяат иргэн М-ийн жолоодож явсан “ХОВО” загварын ачааны автомашины өвс ачсан чиргүүл унасан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сумын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин 25 км замыг туулан 08:30 цагт очиж, автомашины чиргүүлийг 20 минут ажиллан татаж босгон иргэн М-д хүлээлгэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн ”Уул хадарганатай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км-т, Ө-45008/00//, У-107001/00/// 01.06-ны өдрийн 13:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 13:18 цагт утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Голын мөс цөмөрсөн: Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Бичигт хад” гэдэг /аймгийн төвөөс баруун зүгт 55 км-т/ Хан-Уул дүүргийн харьяат иргэн М-ийн жолоодож явсан “Террана” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ Орхон голоор зорчиж яваад голын эргээс 200 метрт мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 албан хаагч, 1 автомашинтай 55 км замыг туулан 12:30 цагт очиж, 02:10 цаг ажиллан автомашиныг татаж гаргасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top