Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас хялмаална. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с, 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 9-нд говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны задгай, 17 сургуулийн хойд талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 13:27 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 13:37 цагт очиж, 6х6.5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 21 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 13:59 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 14:13 цагт очиж, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 18:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 18:38 цагт очиж,  5х7 метрийн хэмжээтэй байшин дотор эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн “Хайрхан-Уулын зүүн суга” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 24 км-т, У-110000’00”, Ө-48010’00”/ 2019.01.04-ний өдрийн 13:24 цагт 3.9 магнитуд, мөн өдрийн 15:39:00 цаг /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/-т, 15:39:30 цаг /сумын төвөөс хойд зүгт 24 км-т/-т 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2, нийт 3 удаа тус тус болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 13:33 цагт болон 15:59 цагуудад мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өмнөдэлгэр сумын Засаг даргын орлогчоос тодруулахад тухайн газарт нутагладаг малчин өрхүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top