Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/363 тоот тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Энэ хугацаанд:

Нийслэлд гал түймрийн 25, зөрчлийн 24, орон нутагт гал түймрийн 9, зөрчлийн 10, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн 3 дүүрэгт нийт 3 удаа тохиолдож 7 хүн гэмтэж бэртсэн.

Эрэн хайх, аврах ажиллагаа: Нийслэлийн 1 дүүрэг, 2 аймгийн 3 суманд нийт 4 удаагийн дуудлагаар ажиллаж 2 хүн аварсан.

Мал, амьтны халварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Өвөрхангай аймгийн Тарагт, Арвайрээх, Зүүнбаян-Улаан, Булган аймгийн Рашаант суманд  “Галзуу” өвчний 5 тохиолдол үргэлжилж байна. Сумдын засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.  

Нийслэлийн 8 дүүрэг, 7 аймгийн 11 сумаас гамшгийн нөхцөл байдлын тухай нийт 80 дуудлагыг тус тус хүлээн авч шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажилласан байна. Тоймловол:

2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр

Нийслэлд гал түймрийн 6, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 4 дуудлагатай байлаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6 тохиолдол үргэлжилж байна.

2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 6 тохиолдол үргэлжилж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаа:

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн нутаг Отволын зүүн урд байрлах харзны усанд шар алаг зүсмийн шүдлэн үхэр унасан байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 55 дугаар ангийн  албан хаагчид ажиллан унасан  үхрийг татаж гарган тус багийн Ойчидын 6-11 тоотод оршин суугч М-ийн үхэр болохыг тогтоон эзэнд нь хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2-99 тоотод оршин суугч С.Мурагер /25 настай, эрэгтэй / ДАХ 47-04 улсын дугаартай Аксент  загварын суудлын автомашин нь  9 дүгээр багийн нутаг Зурагтын антены баруун талын үерийн далангийн хажуу талд цасан хунгарт суусан дуудлагаар өөрийн биеэр ирж мэдээлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22-р ангийн албан хаагчид ажиллан татаж гаргасан. 

Мэдээлэл:

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 718 дугаар байрны 4 дүгээр давхрын 28 тоотын айлд хэрэглээний газ дэлбэрч 3 өрөө байрны цонхнууд нь хагарч, иргэн Н /30 нас, эр/, иргэн Э /33 нас, эм/, иргэн Э /31 нас, эм/ нүүр хүзүүний хэсэгт тус тус түлэгдэж НТТТөвд хүргэгдсэн байна.

2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Үүнээс,

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг барилга “Мега стор” дэлгүүрийн баруун талд 81 дүгээр байрны хойд талд дулааны шугамын худагт дулаалга шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж унтраасан. Уг галд /нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй, эрэгтэй хүн өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. 

Эрэн хайх аврах ажиллагаа:

Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн Цагаан дөрвөлжийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод оршин суугч иргэн А.Оюунномин /19 настай, эмэгтэй/ 2015.01.01-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 2 албан хаагч, ар гэрийн 3 хүн 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад уг иргэн ар гэрийнхэндээ эсэн мэнд байгаагаа мэдэгдсэн байна.

2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 5 тохиолдол үргэлжилж байна.

Тээврийн хэрэгслийн осол тухайд:

  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт 09-91 УНВ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” загварын суудлын автомашин, 84-19 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай мэдээллээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О.Хулан /16 настай, эмэгтэй/, О.Эрдэнэтуул /13 настай, эмэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.

2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр

Цаг агаарын төлөв

7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Мэдээлэл:

2015.01.03-ны  өдөр Төв аймгийн  Алтанбулаг  сумын 2 дугаар багийн нутаг  Дунд Хавтгайн энгэр гэдэг газар  малчин С-ийн нохой 3 хүн рүү дайрч гэмтэл учруулсан. 3 хүн Төв аймгийн эмнэлэгт боолт хийлгэн вакцин тариулсан. Нохойд хазуулсан  И 36 настай эрэгтэй, А 20 настай эмэгтэй, С 35 настай эмэгтэй нарын бие одоогоор гайгүй байна. Нохойг устгаж, шинжилгээнд дээж авсан, хариу гараагүй байна.

Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Мандухай зочид буудлын дэргэд 20 дугаар байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар  2015.01.05-ны /02:10 цагт/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Г.Ариунболд /46 нас, эр/  5 дугаар давхрын дээвэр дээр байхад нь аюулгүй буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн

 

 

scroll to top