Шилдэг тоглогчоор хошууч Д.Одонбаяр шалгарчээ

IMG_20190108_191658-708x350.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсний 97 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдынхаа дунд боулингийн тэмцээнийг зохион байгууллаа.

  Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах зорилгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд 9 багийн 60 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

   Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрыг Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын баг, дэд байрыг Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын баг, тэргүүн байрыг Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасаг, Дулааны цахилгаан станц 2, 3-ын галын гэрээт хэсгийн нэгдсэн багийн тамирчид  эзэллээ.

Харин шилдэг тоглогчоор Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасгийн дарга, хошууч Д.Одонбаяр шалгарсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top