Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Увс болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи зүүн өмнөөс 4-9 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд иргэн Ж-гийн эзэмшлийн “Хюндай Старекс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 08:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 08:54 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 6х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 12:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км зам туулан 12:53 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 13:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 14:00 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 23:25 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 23:31 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг /Сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус /45 зорчигчтой/ осолдсон тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 06:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн 15 ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 ажилтан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 5 эмч, нийт 54 хүн, 13 автомашинтай ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч иргэн Я /60 настай, эмэгтэй/-гийн цогцсыг 01.08-ны өдрийн 06:35 цагт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, автобусны туслах жолооч Б /30 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 09:34 цагт тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Автобусанд зорчиж явсан 45 зорчигчийг тус сумын Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэн авчирч эмнэлгийн үйлчилгээнд хамруулсан. 01.08-ны өдрийн байдлаар биеийн байдал хэвийн эмнэлгийн тусламж үйлчилгээнээс татгалзсан 5 иргэнийг эмнэлэгээс гаргасан. Хүнд хөнгөн гэмтэлтэй 37 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн мөн өдрийн 18:05 цагт Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлийн 275 дугаар суудлын галт тэргээр Улаанбаатар хотод 01.09-ний өдрийн 08:45 цагт авчирч ГССҮТ-д нийт 37 хүн эмнэлгийн үзлэгт орсноос 20 хүнийг хэвтүүлэн эмчилж, 17 хүнийг 2 дугаар шатлалын эмнэлгийн хяналтанд гаргасан. ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын 2 алба хаагч, ГССҮТ-ийн 2 их эмч, 1 сувилагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр 01.09-ний өдрийн 06:11 цагаас Улаанбаатар хотоос хөөрч мөн өдрийн 09:56 цагт Замын-Үүд суманд очиж нөхцөл байдалтай танилцан, мэс засал хийлгэсэн хүнд өвчтэй 2 хүнийг тээвэрлэлтэнд бэлтгэн 13:55 цагт  Замын-Үүд сумын төвөөс Улаанбаатар хот руу нисэж биеийн байдал хүнд байгаа Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат иргэн В /64 настай, эрэгтэй, биеийн байдал маш хүнд ухаангүй, орчны харьцаа байхгүй, “Амбу” амьсгалын хэрэгслээр хүчилтөрөгч өгч амьсгалыг дэмжиж байгаа/, Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй, биеийн байдал тогтвортой, ухаантай, орчны харьцаа сайтай, хэвлийн дотуур гэмтэл, дотуур цус алдалттай/ нарыг ар гэрийн 2 хүний хамт 16:50 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн. 01.09-ний өдөр ГССҮТ-д нийт 39 хүн ирж, 22 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас иргэн В /64 настай, эрэгтэй, биеийн байдал маш хүнд/ эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. 01.09-ний өдрийн 22:25 цаг, 01.10-ны өдрийн 06:00 цагт ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн жижүүрийн их эмчээс тодруулахад биеийн байдал маш хүнд, ухаан ороогүй, артерын даралт 112/80, зүрхний цохилт 68, биеийн халуун 37 градус байгаа тухай мэдээлсэн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top