Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлж ажиллахыг үүрэг болголоо

J1A0027.jpg

 Онцгой байдлын байгууллага 2019 онд цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

     Салбарын хэмжээнд тавьсан зорилттой холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт”-ын төгсгөлд нийт удирдах ажилтнуудад хандан үүрэг өглөө.

  • Онцгой байдлын ерөнхий газраас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулж, үр дүнг улирал тутам дүгнэх, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах,
  • “Төрийн албаны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг томилох, шагнах, урамшуулах үйл ажиллагаанд “чадахуйн зарчим”-ыг хэрэгжүүлэх замаар албыг бэхжүүлэх,
  • Гамшгаас хамгаалах тухай болон холбогдох хуулийн шинэчлэлийн хүрээнд батлан гаргасан дүрэм, журам, заавар, аргачлалыг алба хаагчдаар судлуулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашиглах,
  • Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх,
  • Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж гамшгийн эмзэг байдлыг бууруулах зорилтын хэрэгжилтийг хангах,
  • Сахилга, дэг журмыг сахих, ёс зүйн хэм хэмжээг баримтлах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг баримтлан эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх,
  • Алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, мэргэшлийн зэргийн шалгалтад бэлтгэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, хөгжүүлэх орчин, нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top