ОБЕГ-ын даргаар Т.Бадрал томилогдлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилсон шийдвэр гаргалаа.

Дээрх шийдвэрийн дагуу ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  онцгой байдлын хурандаа Т.Бадралыг томиллоо.Тус албанд 2004 оноос хойш ажиллаж, 2009 оноос өнөөдрийг хүртэл тус газрын дэд даргын албыг хашиж байсан туршлагатай боловсон хүчин юм.

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал ОБЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлгэн өгсөн, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнд хандан “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай аврагч, гал сөнөөгч нар нийтдээ 9000 хүний амь насыг аварсан гэсэн дүн гарч байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Онцгой байдлын алба маань 10 жилийн ойгоо тэмдэглэлээ, хууль эрх зүйн маш том шинэчлэл хийж байгаа. Энэ нөсөр их ажлыг хийж, зохион байгуулж ажилласан Дуламдорж даргадаа та бүхнийхээ өмнөөс талархал илэрхийлье” хэмээн онцлон хэллээ.

 

 

 

scroll to top