Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 34-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд уурын зуухны барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 05:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 05:29 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 12:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3.5 км зам туулан 12:15 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багт нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 03:41цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 03:45 цагт очиж, нэмэлт дуудлагаар тус ангийн 14 албан хаагч 1 автомашинтайгаар , нийт 21 алба хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж байна.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top