“Аврах ажиллагааны дадлага сургууль” шинэ ном гаргалаа

GJ1A2255.jpg

 Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ой, Нийслэлийн аврах анги-105 үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан  “Аврах ажиллагааны дадлага сургууль” номыг гаргаад байна.

 Гамшгаас хамгаалах чиглэлээр суралцаж буй ХСИС-ийн сонсогч, магистрант, докторантуудад болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад зориулсан гаргасан энэхүү ном нь эрэн хайх, аврах дадлага сургууль, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, уулнаас аврах ажиллагаа гэсэн гурван хэсэгтэй.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг ард иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах судлалын ухааныг хөгжүүлэхэд томоохон ач холбогдолтой тус ном цаашид цувралаар хэвлэгдэн гарах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top