Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос  5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчимоор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай энгэр газар болон говь, талын нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19, 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-21-нд нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч ширүүснэ. 20-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Экспресс карго” ХХК-ийн  авто машины зогсоолд автомашины чиргүүл, хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 13:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 13:45 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багт иргэн О-гийн эзэмшлийн 6х12 хэмжээтэй гражид иргэн Ж-гийн эзэмшлийн “Приус-20”, С-ийн эзэмшлийн “Приус-11”, Б-гийн эзэмшлийн “Приус-11” загварын суудлын автомашин тус тус  шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 05:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.7 км зам туулан 05:45 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14  дүгээр  хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 14:21 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3  км замыг туулан 14:27 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11  дүгээр  хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5  км зам туулан 16:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Я /80 настай, эмэгтэй/ угаартан унасан байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр  багийн 6 дугаар хорооллын “Задгай”-д иргэн Б-гийн 2.5х6 хэмжээтэй гражид “Приус-30” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 18:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 18:08 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 13  дугаар  хороонд 8х11 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 23:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5  км замыг туулан 23:27 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12  дугаар  хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 01:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  5  км замыг туулан 01:34 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top