Нийт 105 удаагийн дуудлагаар 80 хүний амь насыг авран хамгаалжээ

jr8ady1n-1.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 3, объектын гал түймрийн 105, нийт 108 удаагийн дуудлага ирсэн байна.

   Дуудлагын дагуу  нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги  байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 80 хүний  амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

  Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 27,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top