Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 23-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 23-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн ШТС-ын дэргэд Баянгол дүүргийн харьяат иргэн Б-гийн “Шакмен” загварын ачааны автомашины чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 07:00 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 26.5 км замыг туулан 07:30 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 13:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 13:05 цагт очиж, 49 минут ажиллаж  унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн эцсийн буудлын дэргэд “Блюбус” ХХК-ний эзэмшлийн иргэн М-ийн жолоодож явсан “Даевоо” загварын том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 14:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 14:11 цагт  очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд Багануур дүүргийн харьяат иргэн У-гийн эзэмшлийн “Клугер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 18:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 18:58 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 00:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 01:05 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт 10х50 метрийн хэмжээтэй нийтийн орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ны өдрийн 01:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 21 алба хаагч, 3 автомашинтай 3,5 км замыг туулан 01:42 цагт очиход гал түймэр дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 01:59 цагт очиж, барилгад задаргаа хийн 05 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд тагтнаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км замыг туулан 22:04 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /48 настай, эрэгтэй/ барилгын 8 дугаар давхрын тагтнаас унаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Задгай”-д нийтийн нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 17:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 17:54 цагт очиж, тус нийтийн нүхэн жорлонд эх нь тодорхойгүй 8-9 орчим сартай ураг унасан байсныг 28 минут ажиллан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багийн “Бойны тохойн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Э-гийн жолоодож явсан “Портер” загварын ачааны автомашин “Орхон” голоор зорчиж яваад голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 21:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 22:07 цагт очиж, 02 цаг ажиллаж, автомашиныг татаж гаргасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top