Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Монгол-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутаг болон цас багатай энгэр газраар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд Халх голын саваар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Сэлбийн гүүр”-ний урд талд дулааны шугам, сүлжээний худгийн дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 20:06 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 20:11 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаанд угаартсан иргэн Б /53 настай эрэгтэй/, Б /38 настай, эрэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 11:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 12:00 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт угаартсан иргэн Г /58 настай, эрэгтэй/-д анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 17:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 17:26 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 18:57 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 21:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 21:30 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 23:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1.5 км зам туулан 23:46 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт иргэн Ш /41 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 01.19-ний өдрийн 17:30 цагаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 21:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, аймгийн цагдаагийн газрын 10 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 18 хүн, 4. техник хэрэгсэлтэйгээр Сүхбаатар сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, “Буур”-ын голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, байх явцад, 01.20-ны өдрийн 05:00 цагт гэртээ эсэн мэнд ирсэн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top