Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
Объектын гал түймэр
2014 онд улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 4222 удаа гарч, 11,4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 59 хүн нас барж, 52 хүн түлэгдэж гэмтэн 473 толгой мал хорогдож, 2029 гэр орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 543 хүний амь нас, 765 толгой мал, 905 гэр орон сууц, 276 барилга байгууламж, 130 автомашин техник, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 22,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10,6 хувиар, учирсан хохирлын хэмжээ 3,9 хувиар тус тус өссөн байна.
Нийслэл хотод нийт 3040 удаагийн гал түймэр гарч, 6,1 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1182 удаагийн гал түймэр гарч, 5,3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Эндээс харахад нийслэлд гарсан гал түймрийн тоо, хохирол нь улсын хэмжээнд гарсан нийт гал түймрийн 72 хувь, хохирлын 53,5 хувийг эзэлж байна.
Ой, хээрийн түймэр
Улсын хэмжээнд 2014 онд 18 аймгийн 101 суманд нийт 281 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 18275 га ой, 2917355 га хээр, нийт 2935630 га талбай шатаад байна.
Дээрхи түймрийн улмаас 12 хүн түлэгдэж, 3 хүн нас барж, 54 гэр, байшин, 25 айлын өвөлжөө, хашаа шатаж, 7 автомашин, 7538 толгой мал өртөж, урьдчилсан байдлаар түймрийн улмаас байгаль экологийн хохирол 10.1 тэрбум төгрөг, эд материалын хохирол 635,9 сая төгрөг, нийт 10.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 144,7 сая төгрөг зарцуулсан байна.
Түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын албанаас 2841 албан хаагч, 285 автомашин, Дотоодын цэргээс 177, Хилийн цэргийн анги, заставаас 605 албан хаагч, нийт 110 автомашин, Цагдаагийн байгууллагаас 41 албан хаагч, орон нутгаас 9790 иргэн, 1412 автомашин, 480 мотоцикль тус тус дайчлагдан нийт 13454 хүн, 1807 автомашин, 480 мотоцикль, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Монгол Улсын хил давж ОХУ-аас 4, БНХАУ-аас 1 удаа хээрийн түймэр орж ирсэн.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
2014 онд 26607 байгууллага, аж ахуйн нэгж, 239647 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 183175 зөрчил дутагдал илрүүлэн, 44831 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 7978 заавал биелүүлэх албан шаардлага, 5405 мэдэгдэл, 518 танилцуулга бичиж, гал түймэр гарч болзошгүй 216 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 150,0 сая төгрөгөөр торгож, 3503 удаа галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 5163 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан объектын тоо 6,9 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 7 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 1,8 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 7,9 хувь, дадлага 2,7 хувиар тус тус өсч, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 30,7 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 13,6 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг арилгуулсан байдал 28,2 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 7,6 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 43,9 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 6,2 хувиар тус тус буурсан байна.
2014 онд гарсан объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1843 гал буюу 43,6 хувь,
Цахилгаан ашиглалтын буруугаас 665 гал буюу 15,7 хувь,
Пийшин, зуух, яндангийн цонолтоос 539 гал буюу 12,8 хувь,
Шалтгаан тогтоогдоогүй 298 гал буюу 7,0 хувь,
Бусад 246 гал буюу 5,8 хувь,
Цахилгаанаас угсралтын буруугаас 172 гал буюу 4,0 хувь,
Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 98 гал буюу 2,3 хувь,
Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 98 гал буюу 2,3 хувь,
Цахилгааны техникийн гэмтлээс 73 гал буюу 1,7 хувь,
Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 52 гал буюу 1,2 хувь,
Машины яндангийн болон цахилгааны очноос 43 гал буюу 1,0 хувь,
Гагнуур, паялник, бамбараас 33 гал буюу 0,8 хувь,
Санаатай үйлдлээр 20 гал буюу 0,5 хувь,
Технологийн горим зөрчснөөс 19 гал буюу 0,4 хувь,
Архидан согтуурснаас 12 гал буюу 0,3 хувь,
Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 5 гал буюу 0,1 хувь,
Байгалийн үзэгдлээс 4 гал буюу 0,09 хувь
Тэсрэлт, дэлбэрэлт, аваар ослоос 2 гал буюу 0,05 хувь
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 1184 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 1135 удаа орж ажиллав.
Монгол улсын Шадар сайдын баталсан удирдамжаар Төр засгийн газрын байрууд, төрийн захиргааны байгууллагууд, улсын онц чухал обьектуудад 1-р сард төлөвлөгөөт, 4-р сард гүйцэтгэлийн, Хүн ам олноор цуглардаг, худалдаа олон нийтийн байгууллагуудад 2-р сард төлөвлөгөөт, 5-р сард гүйцэтгэлийн, Боловсролын байгууллагууд /их дээд, сургууль, колледж, ЕБДС, цэцэрлэг/-д 5-р сард төлөвлөгөөт, 8-р сард гүйцэтгэлийн, Нефть бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцууд, шингэрүүлсэн хийн ШТС, агуулахуудад 8-р сард төлөвлөгөөт бус, 10-р сард гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулж, шалгалтуудыг зохион явуулсан илтгэх хуудсыг нэгтгэн ОБЕГ-ын дарга болон Шадар сайдад танилцуулсан. Үүнд:
1. Монгол Улсын Төрийн ордон, Засгийн газрын байрууд, Төрийн захиргааны байгууллагуудын байрууд, Монгол банк болон арилжааны банкуудын төв байрууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрууд, Цагдаагийн газар, хэлтсийн байрууд, Шүүх, прокурорын байрууд зэрэг газруудыг хяналт шалгалтын хүрээнд хамруулан 2014 оны 01 дүгээр сарын 13-наас 27-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлстийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч бүрэлдэхүүн зохион байгуулж явууллаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 394 обьект хамруулж гамшиг, аюулт үзэгдэл, гал түймэр гарч болзошгүй 1958 зөрчил илрүүлж хяналт шалгалтын явцад 407 зөрчлийг засуулж арилгуулан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 251 дэх заалтын дагуу Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалт тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтыг зөрчсөн 16 байгууллага, албан тушаалтан, иргэнийг 625 000 төгрөгөөр торгож гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 223, мэдэгдэл 62, танилцуулга 39-ийг бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их богд ХХК-ийн шатахуун түгээх станц, Дархан-Уул аймгийн Орхон сумын Цагдаагийн кобаны байр зэрэг 2 газрын үйл ажиллагааг зогсоох тогтоол бичиж үйл ажиллагааг зогсоосон байна.Төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, үр дүнгийн талаар нийт 31 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн.
Төрийн ордон, Засгийн газрын байруудын галын аюулгүй байдлыг шалган шалгалтын дүнгийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус тус хүргүүлсний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сайханбилэг 3 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Мөн дээрх удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас ОБЕГ-ын төв байрны галын аюулгүй байдалд шалгалт хийж, шалгалтын дүнг нэгтгэн танилцуулга бичиж ОБЕГ-ын даргад болон Шадар сайдад хүргүүлсэн.
2. Хүнс барааны зах, төвлөрсөн худалдаа үйлчилгээний байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн хүрээнд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүнс бараа, авто сэлбэг, автомашин техникийн худалдааны захууд, 100 метр кв-аас дээш талбай бүхий супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийг хамруулан 2014 оны 02 дугаар сарын 05-наас 28-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлстийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч бүрэлдэхүүн зохион байгуулж явууллаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтанд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 475 байгууллага хамрагдаж гамшиг, гал түймэр гарч болзошгүй 2462 зөрчил илрүүлж хяналт шалгалтын явцад 477 зөрчлийг арилгуулсан нь нийт илрүүлсэн зөрчлийн 19,4%-ийг шалгалтын явцад арилгуулсан.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 233, мэдэгдэл 36, танилцуулга 17, дүгнэлт 1-ийг бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн нь шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 78,4 хувьд нь гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн бичиг баримт хүргүүлсэн.
Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалт тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтын заалтуудыг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 15 аж ахуйн нэгж байгууллагыг 2,500,000 төгрөгөөр, 16 албан тушаалтныг 670,000 төгрөгөөр, 12 иргэнийг 280,000 төгрөгөөр, нийт 75-н субьектыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 1 дэх заалтын дагуу 6.540,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, үр дүнгийн талаар нийт 16 удаа төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн.
3. Боловсролын байгууллагуудын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын хүрээнд хамруулан 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлстийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч бүрэлдэхүүн зохион байгуулж явууллаа.
Улсын хэмжээнд 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэг, ясли 945 ажилласнаас төрийн өмчийн 750, төрийн бус өмчийн 195 сургуулийн өмнөх боловрол олгох байгууллага ажиллаж тэдгээрт 180969 хүүхэд, ерөнхий боловсрол олгох дунд сургууль, түүнтэй адилтгах сургалтын байгууллага 755 байснаас төрийн өмчийн 621, төрийн бус өмчийн 134 ажиллаж тэдгээрт 496123 хүүхэд хамрагдаж, их дээд боловсрол олгох байгууллага нийт 99 байснаас төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн 79, гадаад улс оронтой хамтарсан 5 байсан ба Улаанбаатар хотод 90, орон нутагт 9 их дээд боловсрол олгох байгууллага ажиллаж эдгээрт 175591 иргэн хамрагдан суралцсан.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 615 обьект хамруулж гамшиг, аюулт үзэгдэл, гал түймэр гарч болзошгүй 3949 зөрчил илрүүлж хяналт шалгалтын явцад 647 зөрчлийг засуулж арилгуулан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 251 дэх заалтын дагуу Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалт тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтыг зөрчсөн 16 байгууллага, албан тушаалтан, иргэнийг 1940000 төгрөгөөр торгож гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 427, мэдэгдэл 57, танилцуулга 11-ийг бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, үр дүнгийн талаар нийт 15 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн.
4. Газрын тосны агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм нормын хэрэгжилт, бэлтгэл бэлэн байдлыг шалгах гүйцэтгэлийн шалгалтыг, Нийслэл, аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар 2014 оны 9 дүгээр сарын 15-нээс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулан явууллаа.
Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар шалгалтын хугацаанд нийт 36 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, 512 шатахуун түгээх станц, 2 хийн хангамжийн агуулах, 18 хийгээр цэнэглэх станц, нийт 568 обьектод гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Галын аюулгүйн норм” /БНбД 21-03-04/, бусад холбогдох норм, дүрмүүдийн заалтуудыг зөрчсөн 4285 зөрчлийг илрүүлж, 715 зөрчлийг хяналт шалгалтын явцад арилгуулж, 3570 зөрчлийг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 386, мэдэгдэл 63, ажиллагаа зогсоох тогтоол 21, танилцуулга 19-ийг бичиж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ.
Шалгалтанд газрын тосны бүтээгдэхүүн болон хийн хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 568 байгууллага хамрагдсанаас 489 байгууллагад буюу шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 86 хувьд нь гамшгаас хамгаалах улсын хяналтын болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, ажиллагаа зогсоох тогтоол, танилцуулга хүргүүлж ажилласан байна.
Хяналт шалгалтын хугацаанд 34 удаа 742 хүнд гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, шалгалтын талаар орон нутгийн 19 телевизээр сурталчилан ажилласан байна.
Шалгалтын хугацаанд Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Галын аюулгүйн норм /БНбД 21-03-04/, бусад холбогдох норм, дүрмүүдийн заалтуудыг зөрчсөн, зөрчил дутагдлаа арилгаагүй 42 аж ахуйн нэгж байгууллагыг 5 220 000 төгрөгөөр, 15 албан тушаалтныг 900 000 төгрөгөөр, 6 иргэнийг 60 000 төгрөгөөр, нийт 63 субьектыг 6 180 000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.
Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжаар зохион байгуулагдсан төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 2052 обьект хамруулан шалгаж гал түймэр гарч болзошгүй 12654 зөрчил илрүүлж хяналт шалгалт хийх явцад 5101 зөрчлийг засаж арилгуулан бусад зөрчлийг засаж арилгуулахаар 1269 заавал биелүүлэх албан шаардлага, 218 мэдэгдэл, 86 танилцуулга, бичиж 23 газрын үйл ажиллагааг зогсоох тогтоол бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн 170 аж ахуйн нэгж, иргэн , албан тушаалтныг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 251 дэх заалтын дагуу 15 285 000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэжээ. Хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар 81 удаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчилсан.
ОБЕГ-ын даргын баталсан удирдамжаар Үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад 3-р сард төлөвлөгөөт, 6-р сард гүйцэтгэлийн шалгалт, Эрүүл мэндийн байгууллагуудад 4-р сард төлөвлөгөөт, 6-р сард гүйцэтгэлийн, Эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч байгууллагуудад 6-р сард төлөвлөгөөт, 9-р сард гүйцэтгэлийн, Авто зогсоол, авто засварын газрууд, авто үйлчилгээний байгууллагуудад 10-р сард төлөвлөгөөт хяналт шалгалт явуулж, шалгалтын илтгэх хуудсыг нэгтгэн ОБЕГ-ын даргад танилцуулсан. Үүнд:
1. “Үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт шалгалт”-ын удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд үзвэр үйлчилгээ, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хамруулан 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлстийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар зохион байгуулж явууллаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтанд үзвэр үйлчилгээ, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 266 байгууллага хамрагдаж гамшиг, гал түймэр гарч болзошгүй 1571 зөрчил илрүүлж хяналт шалгалтын явцад 390 зөрчлийг арилгуулсан нь нийт илрүүлсэн зөрчлийн 24.8%-ийг шалгалтын явцад арилгуулсан.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 142, мэдэгдэл 61, танилцуулга 22, дүгнэлт 3, ажиллагаа зогсоох тогтоол 8-г бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн нь шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 88,7 %-д нь гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн бичиг баримт хүргүүлсэн.
Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалт тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтын заалтуудыг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 12 аж ахуйн нэгж байгууллагыг 1,550,000 төгрөгөөр, 4 албан тушаалтныг 160,000 төгрөгөөр, нийт 15-н субьектыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 1 дэх заалтын дагуу 1,710,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, үр дүнгийн талаар нийт 14 удаа төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилж, 538 хүнд гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажилласан.
2. “Эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг хангах төлөвлөгөөт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Нийслэл, аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсүүдийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 411 байгууллагыг хамруулан хяналт шалгалтыг зохион байгуулж, гамшиг, гал түймэр гарч болзошгүй 2488 зөрчил илрүүлж, хяналт шалгалтын явцад 450 зөрчлийг арилгуулсан.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 250, мэдэгдэл 95, танилцуулга 9-г бичиж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдлыг арилгасан байх талаар үүрэг өгсөн.
Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад нийт илрүүлсэн зөрчлийн 18,1 хувийг арилгуулж, шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 86,1 хувьд нь эрх зүйн баримт бичиг хүргүүлсэн.
Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтын заалтуудыг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 4 аж ахуйн нэгж байгууллагыг 830,000 төгрөгөөр, 2 албан тушаалтныг 120,000 төгрөгөөр, нийт 6-н субьектыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 1 дэх заалтын дагуу 950,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, үр дүнгийн талаар нийт 17 удаа төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилж, 922 хүнд гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажилласан.
3. Эрчим хүчний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангуулах төлөвөлгөөт шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 02-ноос 23-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлстийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар зохион байгуулж явууллаа.
Эрчим хүчний байгууллагуудад хийсэн гүйцэтгэлийн шалгалтанд 71 байгууллага хамруулан хамрагдаж 630 зөрчил дутагдал илэрсэний 102-ийг буюу 16,2%-ийг тус шалгалтаар арилгуулж, гамшгаас хамгаалах улсын хяналтын болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 56, мэдэгдэл 10, танилцуулга 5-ийг бичиж холбогдох албан тушаалтангуудад хүргүүлэн ажилласан байна.
Төлөвлөгөөт шалгалтын хүрээнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн өгсөн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн дагуу ажил зохион байгуулаагүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 1 албан тушаалтанг захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 1 дэх заалтын дагуу 25,000 торгож арга хэмжээ авч ажилласан байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл явц, үр дүнгийн талаар нийт 7 удаа төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилан ажилласан байна.
4. “Авто зогсоол, автозасварын газрууд, авто үйлчилгээний байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг шалгах” удирдамжийн хүрээнд нийслэл, аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсүүдийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 27-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулан явууллаа.
Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар төлөвлөгөөт шалгалтын хугацаанд нийт 518 автозасвар, дулаан гарааш, авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, галын аюулгүй байдлын шаардлагыг хангуулахтай холбогдсон норм, дүрмийн заалтыг зөрчсөн 2638 зөрчлийг илрүүлж, 651 зөрчлийг хяналт шалгалтын явцад арилгуулж, 1987 зөрчлийг арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 321, мэдэгдэл 95, ажиллагаа зогсоох тогтоол 10, танилцуулга 5, дүгнэлт 1-г бичиж холбогдох байгууллага, албан тушаалтангуудад хүргүүлж ажиллалаа.
Шалгалтанд автозасвар, дулаан гарааш, авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 516 байгууллага хамрагдсанаас 432 байгууллагад буюу шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 83,4 хувьд нь гамшгаас хамгаалах улсын хяналтын болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн баримт бичиг хүргүүлж ажилласан байна.
Хяналт шалгалтын хугацаанд 960 хүнд гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөгөө өгч, шалгалтын нөхцөл байдлын талаар орон нутгийн 13 телевизээр сурталчилан ажилласан байна.
Төлөвлөгөөт шалгалтын хугацаанд галын аюулгүй байдлын шаардлагыг хангуулахтай холбоотой норм, дүрмийн заалтыг зөрчсөн, зөрчил дутагдлаа арилгаагүй 10 аж ахуйн нэгж байгууллагыг 1,900,000 төгрөгөөр, 2 албан тушаалтныг 90,000 төгрөгөөр, 10 иргэнийг 400,000 төгрөгөөр, нийт 22 субьектыг 2,390,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөт хяналт шалгалтаар нийт 1266 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, 7327 зөрчил илрүүлж, 1593 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 769, мэдэгдэл 261, дүгнэлт 4, ажиллагаа зогсоох тогтоол 8, танилцуулга 46-г бичиж хүргүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 51 удаа сурталчилан, 45 субьектыг 5,075,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.
Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар нийт 469 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж, 2642 зөрчил дутагдал илрүүлж, 1375-ийг арилгуулж, 143 заавал биелүүлэх албан шаардлага, 23 мэдэгдэл, 6 дүгнэлт, 2 танилцуулга, 3 ажиллагаа зогсоох тогтоол үйлдэж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлэн, 81 удаа 1594 хүнд гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт, 10 удаа 186 хүнд гал унтраах дадлага сургалт явуулсан байна.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт:
1. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хамтран баталсан удирдамжийн дагуу Дорнод аймгийн Матад сумын Тосон-Уулд байрлах Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-ийн олборлолтын 19 дүгээр талбайн нэгдсэн ил байгууламж, тоног төхөөрөмжид 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж явууллаа.
Хяналт шалгалтын хүрээнд гал түймэр, осол гарч болзошгүй 25 зөрчлийг илрүүлж ажиллалаа. Эдгээр зөрчлөөс шууд гал түймрийн аюул гарч болзошгүй газардуулгын тоног төхөөрөмжийг хэмжиж баталгаажуулаагүй, ачих хэсгийн шат, тавцанд шатах материалаар оч үүсэхээс хамгаалсан жийрэг хийсэн, шугам хоолойн битүүмжлэл алдагдаж тос гоожиж байгаа, цооногуудын тос дамжуулах хоолойг шатах материалаар дулаалсан, нийт байгууламжуудын гадуур хээрийн түймрээс хамгаалсан зурвас хийгээгүй зэрэг зөрчлүүдээс үүдэн гал түймэр гарч хүний амь нас эрсдэх, их хэмжээний эдийн засгийн хохирол учрах нөхцөл байдал үүссэн байх тул Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнээд Монгол Улсын Шадар сайдад 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан.
Шалгалтын бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтсийн галын аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч А.Алтанбагана, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Мэдээлэл холбооны хяналтын улсын ахлах байцаагч Б.Бүрэнжаргал, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Ж.Энхээ, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Энхбат, Хэмжилзүйн хяналтын улсын байцаагч Н.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж явуулсан.
Шалгуулагч тал болох Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-аас олборлолтын 19 дүгээр талбайн дарга Ван Гуо Лян, орлогч дарга Лью Жиан, Жан Мао Жэн, Төвлөрсөн байгууламжийн дарга Хай Мин Жэн, Олборлолтын инженер, техникийн хэлстийн дарга Ян Ши Лиү, Эрүүл мэнд байгаль орчин хариуцсан ажилтан Н.Банзрагч нарыг байлцуулан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.
Тус компаний Олборлолтын 19 дүгээр талбай Дорнод аймгийн Матад сумын Тосон-Уул гэдэг газарт байрлах бөгөөд нийт 650 км.кв газар нутгийг хамарч үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны байдлаар нийт ашиглаж эхэлснээс хойш 1 861 000 тонн газрын тос олборлосон ба эдгээрийг олборлоход нийт 512 цооног ашиглаж байгаагаас тосны олборлолтын 375, гүний ус шавхах 137 цооногыг ашиглаж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн 06/106/86 тоот албан шаардлагын 27-51 дүгээр зүйлд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр 25 заалт бүхий шаардлагыг хүргүүлсэн.
2. Онцгой байдлын ерөнхий газрын дарга бөгөөд гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн баталсан “Уул уурхайн компаниудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж явууллаа.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтсийндарга, онцгой байдлын хурандаа Д.Бямбацогт, Хяналтын хэлтсийн галын аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч А.Алтанбагана, Гамшгаас хамгаалах газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Ж.Бадрал нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж явууллаа.
Хяналт шалгалтанд Өмнөговь аймгийн Цогцэций сумын нутаг дэвсгэрт нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явуулдаг Энержи ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхай, Эрдэнэс таван толгой ХК-ийн нүүрсний ил уурхай, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюу толгой ХХК-ийн зэсийн хүдрийн уурхай, баяжуулах үйлдвэр зэрэг газруудад хяналт шалгалтыг явуулсан.
Хяналт шалгалтын явцад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Энержи ресурс ХХК-ийн “Ухаа худаг” салбар, Эрдэнэс таван толгой ХК-ийн уурхай, Оюу толгой ХХК-ийн уурхай зэрэг 3 аж ахуйн нэгжийн барилга байгууламж, тоног төхөөрөмж шалгалтанд хамрагдаж аюулт үзэгдэл, гал түймэр гарч болзошгүй 27 зөрчил илрүүлж ажиллалаа. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн захирлуудад заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийг 2015 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
3. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн баталсан төлөвлөгөөт бус удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцуудад 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ны өдрийн хооронд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцуудад Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/189 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав. Орон нутгийн Онцгой байдлын газар хэлтсийн орлогч, Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч бүрэлдэхүүн зохион байгуулж явууллаа.
Улсын хэмжээнд 121 газрын тосны бүтэгдэхүүний агуулах 8 хий цэнэглэх станц байдгаас өнөөдрийн байдлаар 61 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, 6 хий цэнэглэх станц үйл ажиллагаа явуулж бусад агуулахууд газар нутгийн хувьд хол байрладаг, сав тоног төхөөрөмж хуучирсан гэх мэт шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулаагүй байна.
Хяналт шалгалтаар Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг үйл ажиллагаа явуулж байгаа 14 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, 3 хий цэнэглэх станц хамрагдаж аюулт үзэгдэл, гал түймэр гарч болзошгүй 167 зөрчил илрүүлж хяналт шалгалт хийх явцад 5 зөрчлийг засуулж арилгуулсан байна. Гал түймэр гарах нөхцөл бүрдсэн газрын тосны бүтээгдэхүүний 4 агуулахын үйл ажиллагааг зогсоох тогтоол бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн.
Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бүрэлдэхүүн 45 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, 4 хий цэнэглэх станцад хяналт шалгалт хийж аюулт үзэгдэл, гал түймэр гарч болзошгүй 324 зөрчил илрүүлж газар дээр 56 зөрчлийг засуулж ажилласан байна.
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тсоны бүтээгдэхүүний агуулахууд II зэргийн агуулах 2, IIIа зэргийн агуулах 4, IIIб зэргийн агуулах 5, IIIв зэргийн агуулах 3 байх ба хий цэнэглэх станцуудын нийт багтаамж 2440 м.куб, газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудын нийт багтаамж 220 050 м.куб байна.
Улсын хэмжээнд Баян-Өлгий аймагт 3 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, 1 хий цэнэглэх станц, Дорнод аймагт 3 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, Дорноговь аймагт 11 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, 1 хий цэнэглэх станц, Завхан аймагт 1 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, Орхон-Уул аймагт 4 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, Сэлэнгэ аймагт 4 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, Өмнөговь аймагт 4 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, Ховд аймагт 6 газрын тосны бүтээгдэхүүний агуулах, 2 хий цэнэглэх станц хяналт шалгалтанд хамрагдаж шалгууллаа.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 66 обьект хамрагдаж гал түймэр гарч болзошгүй 543 зөрчил илрүүлж 61 зөрчлийг хяналт шалгалт хийх явцад засаж арилгуулан бусад зөрчлийг засаж арилгуулахаар 62 заавал биелүүлэх албан шаардлага, 4 мэдэгдэл бичиж хүргүүлсэн.
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчдад түвшин тогтоох шалгалт явуулсан тухай танилцуулгыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад болон даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулан санал авч, тушаалын төсөл боловсруулан Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн.
Барилга хот байгуулалтын яамтай Засгийн газрын 151 дүгээр тогтоолын шинэчилсэн төсөлд өөрчлөлт оруулах санал, Газрын тосны газартай Шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын дүрмийн явц, цаашид ажиллах чиглэлийн талаар тус тус уулзалт зохион байгуулсан.
2014 оны эхний 3 сарын байдлаар гарсан гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар “Онцгой байдлын цаг” нэвтрүүлэгт х/ч Б.Батболд ярилцлага өгсөн.
“Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлын төлөвлөгөө”-г гарган ОБЕГ-ын даргад танилцуулан батлуулсан.
Тус төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Өдөрлөг зохион байгуулах тухай” А/241 тоот тушаалаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 5, 9, 14 дүгээр хороодод “Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг 9 дүгээр сарын 29-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус хороодын нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг 33 байгууллага, аж ахуйн нэгж, 14 нийтийн байр, 2884 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулж, гал гарч болзошгүй нийт 4233 зөрчил илрүүлж, 636 зөрчлийг газар дээр нь арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 6, мэдэгдэл 18-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэнээс гадна Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 заалтыг үндэслэн галын аюулгүй байдлаа хангаагүй 4 субъектыг нийт 500.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцон ажилласан. Үзлэг шалгалтанд 4157 иргэн хамрагдаж, иргэд, олон нийтэд нийт 10200 ширхэг ухуулга сурталчилгааны санамж сэрэмжлүүлгийн материалыг тарааж, 4000 гаруй иргэнд гамшгийн аюулаас болон объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгсөн.
Гурав. Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа,
бэлтгэл бэлэн байдлын талаар
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Аврах, гал унтраах 49 анги 2014 онд гал түймрийн 4189 дуудлага хүлээн авсанаас 2810 удаагийн гал түймэр дээр гал түймэр унтраах, авран хамгаалах ажлыг гүйцэтгэсэн байна.
Гал түймэр унтраах үйл ажиллагааг 1 тасгийн хүчээр 2659 удаа, 2 тасгийн хүчээр 102 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 49 удаа, үүнээс 2103 гал түймрийг 30 минутанд, 446 гал түймрийг 30-60 минутанд, 261 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 24093,8 тн ус, 5576,5 л хөөс, 76254,4 литр шатахуун зарцуулжээ.
Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 248, салааны тархалтын сургууль 2100, гал унтраах өдөр тутмын дасгал сургууль 17640, мэргэжлийн чиглэлээр 5451, албаны чиглэлээр 3575 удаагийн сургалт зохион явуулж, давхардсан тоогоор нийт 297730 хүнийг хамруулсан байна.
Гал унтраах 1446 шуурхай төлөвлөгөө, 1402 ширхэг шуурхай картад баяжилт хийн тодотгож, гал унтраах дасгал сургуулийн нормчлолоор авсан шүүлэгт давхардсан тоогоор онц 2915, сайн 3921, дунд 2398, бие бялдрын шалгуур үзүүлэлтээр авсан шүүлэгт онц 3453, сайн 3955, дунд 2506, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 5146, сайн 7928, дунд 5264, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 4756, сайн 7321, дунд 5528, гал унтраах дүрмээр онц 5497, сайн 7570, дунд 5407 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах нийт 49 гал унтраах ангиас 2014 онд ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн дүгнэхэд 34 анги “В”, 15 анги “С” үнэлгээтэй дүгнэгдлээ.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР