Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 метр, 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26-нд нутгийн зарим газраар 14-16 м/с, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 11:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 11:11 цагт очиж, “Бамбай” харуул хамгаалалтын албаны баригдаж буй 6х8 метрийн хэмжээтэй байшингийн гадна талын хананы дулаалга хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Жаргалант” хүнсний дэлгүүрийн урд талын автозамын зорчих хэсэгт том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 06:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 07:03 цагт очиж, нийтийн тээврийн үйлчилгээний “Аэросити-540” загварын том оврын /Тахилт-3 дугаар эмнэлэг чиглэл/ автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төгөл багт иргэн Г-гийн эзэмшлийн “Ланд круйзер-80” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 10:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 10:56 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын булаг багийн 5 дугаар хороололд граж, суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 11:31 цагт очиж, 14х4 метрийн хэмжээтэй гражын дээвэр хэсэг, “СиАрВи” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүн хайрханы задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 19:57 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 20:15 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” техникийн захад иргэн О-гийн эзэмшлийн цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 23:09 цагт хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 23:15 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй цайны газрын гал тогооны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Үйл ажиллагааны талаар: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Далан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ “Булган” голд халиа үүсэж 5 өрхийн гэр, хашаа усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн 19 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 25 хүн, нийт 44 хүн, 5 автомашинтайгаар  23 км замыг туулан 11:00 цагт очиж, малчин Ч, Т, О, Ч, Г нарын 5 өрхийн гэр, эд хогшил, 25 хүн /21 том хүн, 4 хүүхэд/, 1600 толгой мал /410 бод, 1190 бог/-ыг тус сумын Алагтолгой багийн төв рүү /6 км-т/ нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгосон. Тус сумын Засаг даргын 01.24-ний өдрийн 01 дүгээр захирамжаар “Булган” голын эрэг дагуу, эрсдэлтэй газар өвөлжиж байгаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top