Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

DSC2185.jpg

Билгийн тооллын хаврын тэргүүн сар цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан ОБЕГ-ын ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага, Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс  өнөөдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн  дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нар оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, 80 –аас дээш настай  болон 60,70,80 насны ой тохиож байгаа 33 ахмадад гарын бэлэг гардуулсан юм.

Мөн “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 3, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр 5 ахмадыг тус бүр шагнасан бол Ахмадын хорооны гишүүн 10 настанд  мөнгөн тусламжийг үзүүллээ.

Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн 200 орчим ахмад настан оролцсон юм  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top