Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 6-11 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар 16-18 м/с, 30-нд зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд төрийн бус байгууллагын 12х24 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 03:06 цагт очиж 5 цаг ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагын 01.25-ны өдрийн 06:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 06:21 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “Гаяа” загварын суудлын автомашин, гэр, граж  шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 07:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  5.5 км зам туулан 07:17 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 12:34 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “Сиарви” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч 2 автомашинтай 2.5 км зам туулан 13:15 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар  багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 15:35 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн  20:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 20:25 цагт очиж 54 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 20:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 20:58 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 21:57 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Хужирт багт 8х10 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.3 км зам туулан 02:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км зам туулан 02:37 цагт очиж 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас  багийн  “Наран хайрхан” ууланд  /аймгийн төвөөс баруун зүгт  45 км”т/ тус сумын харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/ мориор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.25-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 01.26-ны өдрийн 00:10 цагт “Наран хайрхан” уулын бэлээс эсэн мэнд олсон.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Шинэ монгол сургуулийн хажууд” 45 дугаар байрны зүүн ур талын дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 1.25-ны өдрийн 14:02 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 14:16 цагт овог нэр, хаяг нь тодорхойгүй /эрэгтэй, 35 орчим настай/ хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top