Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, бусад нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр 21-26 градус, Монгол Алтайн нуруу, Хөвсгөлийн уулс, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай энгэр газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал хээрийн нутгаар, 1-нд нутгийн хойд хэсгээр 16-18 м/с, 30, 31-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч  чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 31-нд ихэнх нутгаар, 2 дугаар сарын 1-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч суларна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 11:28 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаажилтын бүсээс 14 хүнийг гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 16:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 17:07 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаажилтын бүсээс 27 хүнийг /18 том хүн, 9 хүүхэд/ гаргасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 10:04 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 10:18 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 11:38 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 11:45 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт иргэн М-ийн эзэмшлийн ‘’Сузуки’’ загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 12:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 12:11 цагт очиж, 11 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 13:56 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу шанд багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 14:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар  8 км зам туулан 14:59 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,5 км зам туулан 15:26 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн ‘’Мойлт’’ худалдааны үйлчилгээний төвд иргэн Б-гийн лангууны бараа, марериал шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны 20:54 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтэсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 500 метр зам туулан 20:56 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top