Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Булган, Дархан, Орхон, Төв аймгийн нутгаар бага зэргийн цас орж шуурсан.  Бусад нутгаар нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 9-14 м/с, говийн аймгуудын ихэнх нутгаар 18-20 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус хүйтэн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүртэл ширүүсч, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  2 дугаар сарын 2-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

 2.Гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Замт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 09:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тvмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 09:50 цагт очиж, 4 ханатай гэр, 2.10х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 10:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 53 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 10:58 цагт очиж, 5х7метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 6 минут  ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багт хураалгаатай боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 12:13 очиж, 130 ширхэг боодлын өвс /2340 кг/ шатаж байсныг 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн 2 дугаар хэсгийн задгайд /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 25 км замыг туулан 14:47 цагт очиж, иргэн Ц-гийн 8х7 метр, 4х6 метрийн хэмжээтэй байшин, иргэн Э-гийн 9х7 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 3 цаг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 19:27  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 19:30 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт 9 давхар барилгын 3 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 22:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 22:36 цагт очиж, 1 дүгээр давхрын хогийн пункерт хог шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан. Барилгын 1 дүгээр давхраас 9 дүгээр давхар хүртэл утаажилт үүссэн тул тус байрны 46 өрхийн 137 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан. Мөн тус байрны 4 дүгээр давхрын оршин суугч иргэн Э /33 настай, эрэгтэй/, иргэн Э /33 настай, эмэгтэй/, А /7 настай, эрэгтэй/, А /2 настай, эрэгтэй/, 8 дугаар давхрын оршин суугч иргэн Д /72 настай эмэгтэй/ нарт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Иргэдийн биеийн байдал хэвийн байна.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top