Төслийн багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа

51139297_2083027891781333_1870339510152200192_n.jpg

 Онцгой байдлын ерөнхий газар Японы  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа.

 Төслийн багийнхан аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран  Дархан хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулах сургалтыг зохион байгууллаа.

Дархан-Уул аймаг нь хүн ам олноор төвлөрсөн, барилгажилт ихтэй, үйлдвэрлэлийн хот гэдгээрээ болзошгүй газар хөдлөлтийн аюулын үед эрсдэл өндөртэй аймагт тооцогддог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

scroll to top