Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Хүйтний эрч суларч 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 2, 3-нд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 11:04 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны авто зогсоолд иргэн А-гийн эзэмшлийн 69-28 УБИ улсын дугаартай “Прадо-95” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 12:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 12:07 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр байрны өргөтгөлд иргэн П-гийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 14:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 14:54 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Астра төвийн дэргэд дулааны шугамын худагт дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 22:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 22:25 цагт очиж,  01 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 22:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 22:58 цагт очиж, 01 цаг 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан төвийн дэргэд дулааны худагт цогцос байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 10:42 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 10:55 цагт очиж, хаяг, нэр тодорхойгүй 30-40 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top