Монгол Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 437 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 12 хүн амь насаа алдаж, 3 хүн гэмтэж бэртэн 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9,25 хувиар нэмэгдсэн байна.
Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдал болон орон нутгаас 107.8 сая төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж гэмтэж бэртсэн хүний тоо 14-өөр буурчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 2-оор буурч, аварсан эд хөрөнгө 0.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
2019 онд эхний 1 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал:
Мөн 2019 оны эхний нэгдүгээр сард эрэн хайх, аврах ажиллагааны 15, тээврийн хэрэгслийн ослын 5, нийт 20 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 129 аврагч, 25 автомашинтай ажиллаж, 63 хүнд анхны тусламж үзүүлэн, 10 хүний амь насыг аварсан.
Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 91.9 хувь буюу 402 нь гал түймэр, 6.86 хувь буюу 30 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0.68 хувь буюу 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл 0.45 хувь буюу 133 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол байна.
Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 92 хувь буюу 1.2 тэрбум нь гал түймрийн улмаас, 8 хувь буюу 100 сая төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирчээ.
Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн ослын шалтгаанаар нь авч үзвэл 67 хувь буюу 8 нь объектын гал түймрийн улмаас, 33 хувь буюу 4 нь бичил уурхайн ослын улмаас амь насаа алдсан байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР