Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүсийн нутаг болон цас багатай энгэр газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2, 5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 4-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт “Белаз” загварын хүнд даацын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 14:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 14:20 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт 3 машин задгай  өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн  16:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7  алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 16:21 цагт очиж, 50 минут  ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 16:40 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн “4 км-ын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт  6 км-т/ Цагаан дөрвөлж багийн “4 км-ын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт  6 км-т/ иргэн Б /44 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Волва Шаланз” загварын том оврын ачааны автомашин /3 зорчигчтой/ Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан УБ төмөр замын ачааны галт тэрэгтэй мөргөлдөж төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.01-ний өдрийн  02:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км зам туулан 02:03 цагт очиж,  47 минут ажиллаж, иргэн П /36 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж, Айраг сумын Нэгдсэн эмнэлэгт, Б /44 настай, эрэгтэй/ нас барсан байсныг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top