Албаны үйл ажиллагааг сурталчлах 180 гаруй үзмэр дэлгэгдлээ

51158911_614711205635628_7304395170286403584_n.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон сар шинийн баярыг тохиолдуулан “Албаны түүхэн музей”-н нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа.

 Албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын албаны үе үеийн удирдлагуудын түүхэн танилцуулга болон тус газраас төрөн гарсан анхны хурандаа Б.Ганзориг, хурандаа Я.Буянтөр, дэд хурандаа н.Ганбат нарын хэрэглэж байсан дүрэмт хувцас, эд зүйлсийг дэлгээд байна.

Мөн Онцгой байдлын албанд хэрэглэгдэж байсан анхны байлдааны хувцас хэрэглэл, гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын амжилт, аврагчдын багаж зэвсэглэмж зэрэг 180 гаруй үзмэрийг байршууллаа гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top