Монголын Уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр гардууллаа.
Шагналыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генрал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатар,
“Цэргийн гавьяаны одон”-оор ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа С.Амгалан, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболд, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, хошууч Д.Болдбат, ХСИС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, хурандаа С.Баттөмөр, ОБЕГ-ын ахмад ажилтан, хурандаа Л.Эрдэнэбилэг нарыг,
“Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг, Улсын нөөц обьект-03 салбарын нярав, ахлах ахлагч Л.Нямсүх, Давтан сургалт, сэргээн заслын төвийн слесарь О.Урамбаяр,
“Цэргийн хүндэт медаль” –аар НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ц.Отгонбаяр, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Жанчив, нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн номын санч, соёлын аргазүйч, ахлах ахлагч Э.Энхсайхан, Үндэсний аврах бригадын Десантын бүлгийн дарга, дэслэгч Г.Түмэнбаяр, ХСИС-ийн ОБС-ийн Эдийн засаг нөөцийн удирдлагын тэнхмийн эрхлэгч, дэд хурандаа Х.Мягмаржав нарыг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Гамшиг судлалын хүрээлэнгийн лабораторийн техникч, ахлагч О.Баттулга, “Шударга журам медаль”-аар НОБГ-ын ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Гантулга нарын 21 алба хаагчийг шагнасан юм.
Энэ үеэр Бригадын генерал Г.Ариунбуян, Төрийн дээд одон, медаль хүртсэн болон нийт Онцгой байдлын байгууллагын алба хаагчдадаа XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.