Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 19-20 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4, 7-нд говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст зарим үед 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт 8х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 10:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 11:02 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Хүннү Молл” худалдааны төвийн урд талд автозамын зорчих хэсэгт иргэн Н-ийн эзэмшлийн “Мерседес бенз-200” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 16:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 16:10 цагт очиж 29 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 17:38 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 19:02 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 19:14 цагт очиж 37 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд иргэн Х-гийн 4х12 хэмжээтэй, иргэн Ц-гийн 4.5х5.7 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 19:07 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.2 км зам туулан 19:22 цагт очиж, мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тус тус 1 цаг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт иргэн Б-гийн “Лексүс-470” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 03:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдплын газрын Гал түймэр унтраах аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 03:43 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 12 давхраас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11км зам туулан 19:16 цагт очиж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Г /27 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтад багийн “Ямаатын гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км-т/ тус сумын харьяат иргэн С /41 настай, эрэгтэй/ 02.01-ний өдрийн 23:55 цагт мотоциклоор зорчиж яваад 20 метр өндөр эрэг рүү унаж нас барсан тухай дуудлагыг 02.02-ны өдрийн 22:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 03:30 цагт 8.5 метр гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
4.Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд автомашин мөргөлдөж төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 23:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 23:11 цагт очиж иргэн Г-гийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай, Ч-гийн 3 зорчигчтой “Марк Х” загварын суудлын автомашин мөргөлдөж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Ч /35 настай, эрэгтэй/, Т /21 настай, эрэгтэй/, Ө /19 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР