Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн  аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос 7-12 м/с. Хүйтний эрч чангарч 21-23 градус хүйтэн байна.           

Төлөв байдал: 6-нд Хангайн уулархаг нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 6-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 3 дугаар гудамжны 20 тоот  Иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 06:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 06:16 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 49 дүгээр гудамжинд  Иргэн О-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 14:09 цагт  хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 14:16 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 24 дүгээр гудамжны 410 тоот Иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 15:03 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 15:10 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад Зүүнсайхан багийн 4 дүгээр гудамжны 22 тоот Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 20:42 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1,5 км зам туулан 20:45 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,  Зүүнжанжины 16 дугаар гудамжны 310 тоот Иргэн А-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 21:17 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  5 дугаар хороо, Яармагийн 7 дугаар гудамжны 182 тоот  Иргэн Б-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 23:12 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6.5 км зам туулан 23:20 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Амиа хорлолт /аврах/:Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 6 дугаар байрны 5 давхарын цонхон дээр хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай бүлэг 4.5 км зам туулан 19:09 цагт очиж, 20 минут ажиллаж, тус байрны 29 тоотод оршин суугч У /23 настай, эмэгтэй/-ийг барилгын 5 дугаар давхараас буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top