Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Өмнөговь аймгуудаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 22-24 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн зарим газраар цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 7, 8, 10-нд говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 9,10-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги багийн Жаргалант хорооллын 8 дугаар гудамжны 9 тоот /Аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т// Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 07:40 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 70 км замыг туулан 13:30 цагт очиж, 11х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг задаргаа хийж 4 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцогт багийн задгай Иргэн Э-ийн эзэмшлийн 42-61 УНН улсын дугаартай “Старекс” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 08:45 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 08:47 цагт очиж, автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн 10 дугаар хэсгийн 3 тоот Иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 13:55 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18 км замыг туулан 14:30 цагт очиж, 5х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 9 дүгээр гудамжны 12 тоот Иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 21:45 цагт очиж, 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 41 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр /сумын төвөөс зүүн зүгт 4 км-т/ Тус уурхайн ачилтын талбайд “ЛЛ-3” загварын авто ачигч шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 23:45 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 23:50 цагт очиж, авто ачигчийн хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А.Аюушын 8 дугаар гудамжны 5 тоот Иргэн М-ийн граж шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 51 км замыг туулан 14:29 цагт очиж, 4х3 метрийн хэмжээтэй граж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, Ц-ийн эзэмшлийн 65-24 УБӨ улсын дугаартай “Марч” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барс-2 худалдааны зах Иргэн Ш-ын эзэмшлийн Аривжих цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 14:08 цагт очиж, 12х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 23 дугаар гудамжны 59 тоот Иргэн Э-ын эзэмшлийн 42-80 УНС улсын дугаартай “Тена” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 15:14 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 15:17 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 56 дугаар гудамжны 7/Б тоот Иргэн С-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 15:30 цагт очиж 8х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 7 дугаар гудамжны задгай Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 00:00 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 00:08 цагт очиж, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зуслангийн задгай Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 01:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 01:44 цагт очиж, 15х9 метрийн хэмжээтэй байшингийн зуухны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн автобусны буудлын зүүн урд талд  Иргэн Л-ийн эзэмшлийн түргэн хоолны газар шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 01:54 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 02:01 цагт очиж, 5х7 метрийн хэмжээтэй түргэн хоолны газрын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

НийслэлийнБаянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 7 дугаар гудамжны 189 тоот Иргэн Х-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 02:16 цагт очиж, 40 ширхэг палк мод шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Бусад: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багийн Шинэ-Айл гудамжны 1704 тоот Иргэн Х/36 настай, эрэгтэй/ гар худаг руу доошоо буух явцад /шинээр худаг ухаж байсан, 30 метрийн гүнтэй/ татлага нь тасарч унасан тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 15:35 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 15 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:42 цагт очиж, 14 минут ажиллаж тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж, Эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 2 дугаар орц Цахилгаан шат гацаж дотор нь 2 хүн түгжигдсэн тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 22:05 цагт  хүлээн авсан.   Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 22:14 цагт очиж, иргэн Д /48 настай, эмэгтэй/, иргэн Ц /38 настай, эмэгтэй/ нар түгжигдсэн байсныг гаргаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top