Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн  баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод:  Салхи өмнөөс 6-11 м/с, 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8, 10-нд нутгийн зарим газраар цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10, 11-нд говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

  Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хорооны “Хөх тэнгэр” хотхоны хашаанд   Иргэн Б-ийн эзэмшлийн 91-92 УНД улсын дугаартай “Ниссан пулсар” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 16:11 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 16:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

   Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Дэрст хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км /  Иргэн П-ийн эзэмшлийн 61-14 ӨВА улсын дугаартай “Эстимо” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 12:40 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

   Хэнтий аймгийн Бор-Өндөр 4 дүгээр багийн “Задгай”-н 1506 тоот Иргэн Ч-ын эзэмшлийн 91-04 ХЭА улсын дугаартай “Санни” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 13:53 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 13:58 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 45 дугаар гудамжны 500 тоот Иргэн Э-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 17:31 цагт  хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 5.5 км зам туулан 17:41 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн 420 дугаар гудамжинд “Мод үржүүлэг”-ийн хашаанд Хураалттай 200 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 17:33 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан.

  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны “Мандал”-ын 13 дугаар гудамжны 212 тоот Иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 18:37 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Баянхошуу”-ны 13 дугаар гудамжны 13 тоот  Иргэн Д-ийн 64-79 УБУ улсын дугаартай “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 19:04 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 19:16 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Арьс шир”-ний 23 дугаар гудамжны 2 тоот  Иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11.5 км зам туулан 19:30 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хорооны “Баруун салаа”-ны “Салхит”-ын 7 дугаар гудамжны 4 тоот эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 18:56 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 6.5 км зам туулан 20:08 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “Туул”-ын 1 дүгээр гудамжны 2 тоот Иргэн М-ийн нам даралтын зуухны байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 20:14 цагт  хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 20:20 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Баянхошуу”-ны 24 дүгээр гудамжны 5 тоот Иргэн Э-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 03:16 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 4.5 км зам туулан 03:23 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 11 дүгээр гудамжны 12 тоот Иргэн М-ын 68-11 ЗАА улсын дугаартай “Приус-10” загварын суудлын автомашин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 03:52 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраа, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 03:57 цагт очиж 36 минут ажиллаж унтраасан. 

3. Зам тээврийн осол:

Автозамын осол: Өмнөговь аймгийн Даланзадгад 4 дүгээр багийн Дундсайханы 7 дугаар гудамж  хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт мотоциклоос хүн унаж зүүн хөлөө мотоциклын төмөр эд ангид хавчуулсан байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 16:45 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 16:48 цагт очиж, 3 минут ажиллаж, О.Наранмандах /12 настай, эмэгтэй/ мотоциклын хойд дугуйнд хөлөө хавчуулж гэмтсэн байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 11 дүгээр гудамж  суудлын автомашин гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 18:38 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус багийн харьяат иргэн Э /35 настай, эрэгтэй/, А /35 настай, эмэгтэй/ нар 01-03 АРХ улсын дугаартай “Марк-2” загварын суудлын автомашинаар зорчиж яваад гудамжны гэрэлтүүлгийн төмөр багана мөргөж гэмтсэн байсан тул гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн.

4. Байгаль цаг уурын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт:  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Хужирт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 28 км-т/ /У-49059/00//, Ө-97036/00///  02.07-ны өдрийн 00:18 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мэдээлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Н.Ганжуураас тодруулахад тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлсэн. 

5. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багийн “Хар шийр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/   тус багийн харьяат иргэн Г /56 настай, эрэгтэй/ 02.05-ны өдрийн 09:00 цагт гэрээсээ золгуут хийх гэж мотоцклоор гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 11:15 цагт  хүлээн авсан. Тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч У.Ууганбаяраар ахлуулсан тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 2 автомашинтай 02.06-ны өдрийн 12:45 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт тус багийн “Баруун-Эрэг” гэдэг газар иргэн Э-ээс эсэн мэнд олсон.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн “Мэхээрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Тус багийн харьяат иргэн Н 02.05-ны өдрийн 23:00 цагт золгуут хийх гэж гэрээсээ мориор гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 16:38 цагт  хүлээн авсан.   Тус багийн Засаг дарга Ц.Жамцданигагаар ахлуулсан 17 хүн, 3 автомашинтай 16:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гэрээс нь хойд зүгт 2 км-ээс 18:55 цагт цогцсыг олсон.

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хөх толгой багийн “Задгай”-д Тус сумын харьяат иргэн Г/31 настай, эмэгтэй/ 02.05-ны өдрийн 22:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан Тус сумын Засаг дарга Ш.Сабитээр ахлуулсан 15 хүн, 4 автомашинтай мөн өдрийн 22:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top